Сэрүүн сэлбэ ХХК нь анх 1991 онд анхны хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн  нэг болон тулгын чулуугаа тавьж үүсэн байгуулагдсанаар Барилгын материалын үйлдвэрлэл, худалдаа, тээвэрлэлт, Хүнд машин механизмын түрээсийн үйлчилгээ,  Элс, хайрганы олборлолт борлуулалт, Захиалгат тээврийн үйлчилгээ, Зөөврийн бутлуур, шигшүүрийн түрээсийн үйлчилгээ, зэрэг үйл ажиллагааг тасралтгүй 22 жил явуулж ирсэн бөгөөд өөрийн эзэлсэн зах зээлдээ анхдагч, тэргүүлэгч, үндэсний нэр хүнд бүхий компани болон өргөжин хөгжиж байна.

Энэ хугацаанд үйл ажиллагаандаа орчин үеийн техник технологийг нэвтрүүлэн үйлдвэрлэл үйлчилгээнийхээ хүчин чадлыг нэмэгдүүлэх, өндөр бүтээмжтэй машин механизмаар парк шинэчлэл хийх, ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэх зэрэг олон ажилд анхаарал хандуулан дэвшил гарган ажилласан.

Манай компани нь зам, барилга дэд бүтэцийн салбарын ажилд оролцохын зэрэгцээ Оюу толгой төслийн их бүтээн байгуулалтанд Хан бумбатын нисэх онгоцны буудал, Баяжуулах үйлдвэрийг барьж байгуулах ажилд гадаад дотоодын олон компаниудтай хамтран ажиллаж байна.

Тус компани нь Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын “Жинхэнэ гишүүн” , Монголын Барилгын Материал Үйлдвэрлэгчдийн Холбооны “Хүндэт гишүүн” байгууллага билээ.

Бидний ажил үйлсийг үнэлж 2003 онд “Тэргүүний татвар төлөгч”, 2004 онд МХЭАХНийгэмлэгээс “Нийслэлийн хэрэглэгчдийн найдвартай түнш”, 2005 онд БХБЯамнаас “Шилдэг маркетинг нэвтрүүлэгч”байгууллага,  ЗТАЖЯамны “Хүндэт өргөмжлөл“, 2007, 2008 онуудад МҮХАҮТанхимаас ТОП-100” аж ахуйн нэгжээр шалгарч шагнагдаж байсан нь манай хамт олны ажлын амжилт бүтээлийг үнэлсэн үнэлэмж юм. 

 

© 2012 Сэрүүнсэлбэ.мн Вэб хөгжүүлэгч ,.LLC