ЗАХИРЛЫН ИЛГЭЭЛТ

Эрхэмсэг ноёд, хатагтай та бүхэнд бидний ажлыг дэмжиж хамтран ажилладаг гадаад дотоодын байгууллагууд, харилцагч та бүхэндээ талархлаа илэрхийлж чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье.

Манай компани үүсэн байгуулагдсан үеэсээ эхлэн үйл ажиллагаагаа удирдлагыг оновчтой зохион байгуулах, зах зээлийн өрсөлдөөнд  зохицуулан сүүлийн үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, өндөр бүтээмжтэй машин механизмаар паркаа шинэчлэх, хөрөнгийн эрсдлийг багасган, төлбөрийн чадвараа бэхжүүлэх, харилцагчдынхаа эрэлт хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ үзүүлэхэд анхаарч ирлээ.

Аливаа нэгэн улсын хөгжлийг дэд бүтцийн салбар тэр дундаа хотжилт барилгажилтын түвшингээр нь үнэлдэг билээ. Манай улсын хувьд уул уурхай, зам,  барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн салбар ид хөгжлийнхөө үед явж байна. Энэхүү салбарын хөгжилд өөрийн эзэлсэн байр суурийг улам бэхжүүлж, цар хүрээгээ нэмэгдүүлж, цаашид дэлхийн зах зээлд үйлдвэрлэлд нэвтэрч буй шинэ бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг монголдоо нэвтрүүлэх, нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг шийдэхэд бүхий л боломж хүчээ төвлөрүүлэн та бүхэнтэй хамтран ажиллах явдал бидний өмнө тавигдаж байгаа гол зорилт болж байна.

Та бүхэндээ чин сэтгэлийн талархлаа илэрхийлж, бид бүхний хамтын ажиллагаа хойшид улам өргөжин тэлнэ гэдэгт итгэж байна.

Таныг хүндэтгэсэн:

 

         Ерөнхий захирал                               Э.Амарсайхан

 

© 2012 Сэрүүнсэлбэ.мн Вэб хөгжүүлэгч ,.LLC