“Сэрүүн сэлбэ” ХХК

“Сэрүүн сэлбэ” ХХК нь анх 1991 онд үүсэн байгуулагдаж хот тохижуулах,  барилгын салбаруудад элс хайрга түгээх, тээвэр зохион байгуулалт, хүнд машин механизм түрээслэх зэрэг чиглэлээр үйл ажиллагаагаа тасралтгүй 20 жил явуулж ирсэн бөгөөд өөрийн эзэлсэн зах зээлдээ нэр хүнд бүхий компани юм.

Тус  компани нь Монголын худалдаа аж үйлдвэрийн Танхимын “Жинхэнэ гишүүн” мөн барилгын материалын үйлдвэрлэгчидийн холбооны “Тэргүүн гишүүн” байгууллага билээ.

Бидний ажил үйлсийг үнэлж 2003 онд “Тэргүүнйи татвар төлөгч”  2004 онд МХЭАХНийгэмлэгээс “Нийслэлийн хэрэглэгчидийн найдвартай түнш” 2005 онд барилга хот байгуулалтын яамны “Шилдэг маркетинг нэвтрүүлэгч” байгууллага, ЗТАЖ Яамнаас “Хүндэт өргөмжлөл”,  2006 онд “Тэргүүний татвар төлөгч” батламж,  2007, 2008 онуудад Монгол улсын засгийн газар, Монгол үндэсний худалдаа   аж үйлдвэрийн танхимтай хамтран монгол улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд оруулж буй хувь нэмрийг үнэлэн шалгаруулдаг ТОП-100 шалгаруулалтанд “Бизнесийн эрхэмсэг оршихуйн дэд шагнал” хүртээсэн нь манай хамт олны ажлын чанар амжилт бүтээлийг үнэлсэн үнэлэмж юм.

© 2012 Сэрүүнсэлбэ.мн Вэб хөгжүүлэгч ,.LLC