ЧУЛУУ БУТЛАН АНГИЛАХ ҮЙЛДВЭР

Бутлан ангилах төв үйлдвэр нь барилгын материал үйлдвэрлэгч болон барилга угсралтын байгуулагуудад стандартын 0-5 мм, 5-10 мм, 10-20 мм хайргыг ханган нийлүүлэх ажлыг гүйцэтгэдэг. Орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, үйлдвэрлэлийн

хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор 2004-2013 оны хооронд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжинд 3 удаа бүрэн шинэчлэлт хийсэн. Одоогоор ашиглаж байгаа БНХАУ-ын LIMING корпорацид үйлдвэрлэсэн өндөр бүтээмжтэй цогц төв үйлдвэр нь цагт  180-250 тонн элс хайрганы хольцийг бутлан ангилж 0-5 мм, 5-10 мм, 10-20 мм-ийн хайрга үйлдвэрлэж байна.

Манай үйдвэр нь зах зээлд ойр байршдаг, хэрэглэгчдийн тээврийн зардал цаг хугацааг хэмнэх, бараа эргэлтийг нэмэгдүүлэх, боломжтой төдийгүй үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ харилцагчиддаа өөрийн автомашинаар хүргэн өгч үйлчилдэг болно.

 

ЗӨӨВРИЙН БУТЛАН АНГИЛАХ ҮЙЛДВЭРИЙН ТҮРЭЭСИЙН ҮЙЛЧИЛГЭЭ 

Монгол орны өргөн уудам газар нутагт дэд бүтэцээс хол цахилгаан эрчим хүчээр хангагдах боломжгүй газарт Уул уурхайн олборлолт хийх, Авто зам, Төмөр зам барих технологийн дайргыг бэлтгэх, Барилга угсралт бүтээн байгуулалтанд шаардлагатай ангилсан хайргыг үйлдвэрлэхэд манай компаний  “Зөөврийн бутлуур, шигшүүрийн үйлдвэр”-үүд таны хүсэл шаардлагад бүрэн нийцэх болно.

Манай компаний олон жилийн арвин туршлагатай, чадварлаг хамт олон хүссэн газарт тань очиж хэрэгцээтэй хайргыг тань бэлтгэн нийлүүлэх болно.

 

© 2012 Сэрүүнсэлбэ.мн Вэб хөгжүүлэгч ,.LLC