БАРИЛГЫН БЕТОН ЭДЛЭЛИЙН ҮЙЛДВЭР

Сүүлийн жилүүдэд барилгын салбар эрчимтэй хөгжиж байгаатай уялдуулан тус компани нь материаллаг бааз, нөөц бололцоондоо тулгуурлан  пено бетон, суурийн блок СБ-4,СБ-5,СБ-6, даацын ба даацын бус ялуу, 59-12 , 63-12,  31-12 хучилтын хавтан, өнгө тоосго зэргийг үйлдвэрлэж хэрэглэгчиддээ нийлүүлж байна.Тус компани нь бүтээгдэхүүндээ чанарын шинжилгээ хяналт байнга хийдэг.

 

 ЧУЛУУ БУТЛАН АНГИЛАХ ҮЙЛДВЭР

Чулуу бутлан ангилах тус үйлдвэр нь 1 цагт 54 м. куб элс хайрганы хольцийг бутлан ангилах хүчин чадалтай ОХУ-ын СМД-740 маркийн хоёр хацарт бутлагч бүхий үйлдвэрийг ашиглан 0-5 мм, 5-15мм, 15-25мм-ийн хайрга, дайрга үйлдвэрлэдэг. Манай үйлдвэр нь зах зээлдээ ойр байршдаг хэргэлэгчидийн тээврийн зардал, цаг хугацааг хэмнэх,  бараа эргэлтийг нэмэгдүүлэх боломжтой төдийгүй үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ харилцагчиддаа өөрийн машин механизмуудаар хүргэн өгч үйлчилдэг. Үйлдвэрийн үндсэн түүхий эд элс хайрганы хольцийг бөрөг түргэний гол болон элстэйн гол дахь өөрийн орд газраас татан авчирдаг.

Хаяг: ХУД 3-р хороо  3 цахилгаан станцын баруун талд

Утас: 99107959, 99997959, 99061898, 55251115

 

 НАЛАЙХ ДАХ ЗУУН МОДНЫ ЭЛСНИЙ ҮЙЛДВЭР

Бид энэхүү бааз суурийг түшиглэн 1 цагт 200 м.куб элс үйлдвэрлэж барилгын хэрэгцээнд нийлүүлж байна. Тус компани элсний карьер нь Улаанбаатар хотын 0 цэгээс 50км-д Налайх дүүргийн зуунмод “Элсний гол” хэмээх газар байрладаг. Нийт 55 га талбайтай, олборлож буй элс нь барилгын стандартад нйицсэн болохыг барилга Архитектор Корпораци болон байгууллагуудын шинжилгээгээр тогтоогдсон болно. Улаанбаатар хотод байрлах өөрийн компаний талбайд 5000м.куб элс нөөцлөх бетондсон талбай бүхий “Элс борлуулах цэг”- ээс хэрэглэгчиддээ үйлчилж байна.  

 

© 2012 Сэрүүнсэлбэ.мн Вэб хөгжүүлэгч ,.LLC